Америкийн залуу үеийн дуртай дуучин, хөгжмийн зохиолч Ноа Кан (Noah Kahan) өөрийн шинэ “The Great Divide World Tour” буюу “Хилийн Зааг Дэлхийгээр Аялах Аялан Тоглолтоо” зарлалаа. Түүний хит дуунууд болох “Stick Season”, “Homesick”, “Dial Drunk” зэрэг нь залуусын дунд маш их алдартай билээ.

Тэрээр аялан тоглолтынхоо талаар мэдэгдэл хийхдээ “Бид та бүхэнд агуу гуниг, эргэцүүлэл авчрахаар ирж байна” хэмээжээ. Аялан тоглолт 2025 оны эхээр эхлэх бөгөөд Их Британи, Европын томоохон хотуудаар үргэлжлэн, дараа нь Австрали, Шинэ Зеландад очих юм байна. Тоглолтын тов, тасалбарын мэдээллийг удахгүй зарлах болно.

Ноа Кан бол өөрийн гэсэн өвөрмөц хэв маягтай, сэтгэл хөдөлгөм үгтэй дуунуудаараа залуусын зүрх сэтгэлийг эзэмдсэн авьяаслаг уран бүтээлч юм. Түүний аялан тоглолт Монголын залуус бидэнд ойрхон болоогүй ч, дэлхий даяарх шүтэн бишрэгчид нь түүнийг үзэхийг тэсэн ядан хүлээж байгаа нь дамжиггүй.