Америкийн алдарт Foo Fighters рок хамтлагийн ахлагч Дэйв Гролын охин Вайолет Грол хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг эзлэхээр шаргуу ажиллаж байна. Гэвч түүнийг алдартай эцгийнхээ нэр хүндийг ашиглан амжилтанд хүрсэн гэх шүүмжлэл байнга дагалдаж байдаг.

Саяхан Вайолет Грол NME сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрээр өөрийг нь “nepo baby” (nepotism baby буюу алдартай эцэг эхийн ачаар амжилтанд хүрсэн хүн) гэж дуудахад огтхон ч эмзэглэхгүй байгаагаа хэлсэн байна. “Намайг юу гэж дуудсан ч хамаагүй. Хамгийн гол нь миний хөгжмийг сонсоод, дараа нь би энэ карьертаа тохирох хүн мөн эсэхийг өөрсдөө шийдээрэй” гэж Вайолет хэлжээ.

Vайолет Грол хэдийгээр алдартай гэр бүлд төрсөн ч өөрийн авьяас чадвараараа хөгжмийн ертөнцөд өөрийн орон зайг бий болгохыг эрмэлзэж байгаа нь харагдаж байна. Түүний хөгжимд дуртай залуус түүнийг шүүмжлэгчдийн үгэнд авталгүй, өөрийнхөөрөө уран бүтээлээ туурвиж, амжилтанд хүрэхийг хүсч байна.