Дэлхий дахинд танигдсан поп од Дуа Липагийн хувийн амьдрал олны анхаарлын төвд байдаг. Тэгвэл тэрээр жүжигчин Каллум Тёрнертэй хуримаа хийсэн тухай Rolling Stone сэтгүүл мэдээлсэн байна. Каллум Тёрнер гэж хэн бэ гэдэгт товчхон тайлбар өгье. Тэрээр “Fantastic Beasts” киноны цувралд Theseus Scamander-ийн дүрийг бүтээснээрээ Монголын залуучуудад арай илүү танил болов уу.

Хуримын ёслол энэ сарын 31-нд Лондон хотын Old Marylebone Town Hall-д болсон бөгөөд маш дотно, цомхон хүрээнд зохион байгуулагдсан гэнэ. Хуримын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор гараагүй байгаа ч Дуа Липагийн фэнүүд болон шоу бизнесийн ертөнцөд энэ мэдээлэл шуугиан тариад байна.

Дуа Липагийн хувьд хит дуунууд, загварлаг төрхөөрөө залуусын шүтээн болсон билээ. Түүний хуримын мэдээлэл цаашид ч олны анхаарлыг татах нь дамжиггүй.