Залуусын дунд маш их алдартай, Америкийн поп дуучин Сабрина Карпентер (Sabrina Carpenter) энэ жил Коачеллагийн тайзнаа гарах гэж байгаа бөгөөд тэрээр энэ тоглолтоо маш том хэмжээнд хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Коачелла (Coachella) бол Америкийн Калифорни мужид жил бүр зохион байгуулагддаг, дэлхийн хамгийн том хөгжмийн наадмуудын нэг юм.

Сабрина Rolling Stone сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би энэ шоуг бүтээхийн тулд урьд өмнөхөөсөө илүү цаг зарцуулж, маш их зүйлийг бодож тунгаасан. Энэ бол миний хувьд хамгийн амбицтай шоу байх болно” гэж хэлжээ. Тэрээр энэ наадамд зориулж маш олон шинэ зүйл бэлдэж байгаа бололтой.

Сабрина Карпентер нь 2010-аад оноос хойш Disney Channel-ийн цувралуудад тоглож, улмаар хөгжмийн карьераа эхлүүлсэн. Тэрээр “Skin”, “Feather” зэрэг хит дуугаараа залуусын зүрх сэтгэлийг эзэмдсэн билээ. Түүний Коачелла дахь тоглолт ямар байх бол? Бид тэсэн ядан хүлээж байна!