Америкийн хип хоп ертөнцийн хатан хаан, жүжигчин Queen Latifah 2026 онд Америкийн Хөгжмийн Шагналыг (American Music Awards, AMA) хөтлөхөөр болжээ. Тэрээр сүүлийн удаа 1996 онд энэхүү нэр хүндтэй хөгжмийн наадмыг хөтөлж байсан бөгөөд 30 жилийн дараа дахин микрофон барихаар болсон нь фэнүүдийнх нь дунд шуугиан тариад байна.
Queen Latifah бол Америкийн урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, байр суурийг бий болгосон томоохон төлөөлөгчдийн нэг юм. Тэрээр рэп хөгжмөөс гадна кино урлагт ч өндөр амжилт гаргасан билээ. "Chicago", "Hairspray", "Set It Off" зэрэг кинонуудад тоглож, Оскарын шагналд хүртэл нэр дэвшиж байсан. Түүний хөтлөх ур чадвар, тайзны мэдрэмж нь AMA-г улам ч сонирхолтой болгоно гэдэгт итгэлтэй байна.
Америкийн Хөгжмийн Шагнал нь (AMA) нь Америкийн хамгийн том хөгжмийн наадмуудын нэг бөгөөд үзэгчдийн саналаар ялагчдыг тодруулдаг онцлогтой. 2026 оны наадамд хэн хэн шагнал хүртэх бол, Queen Latifah ямар сюрприз бэлдсэн бол гэдэг нь фэнүүдийн анхаарлыг татаж байна.