Австралийн “Love Song” судалгааны байгууллагаас хийсэн судалгаагаар Z үеийнхэн соёл урлаг, фэнүүдийн харилцаа, амьд тоглолтын туршлагыг хэрхэн үнэлж байгааг судалжээ. Судалгаанд нийт 5692 хүн оролцсоны 1411 нь Z үеийн төлөөлөл байв.
Судалгааны үр дүнд Z үеийнхэн зөвхөн дижитал контент хэрэглээгээр хязгаарлагдахгүй, харин биет бараа, тухайлбал винил цомог, CD, постeр, хувцас зэрэгт ихээхэн ач холбогдол өгч байгаа нь харагджээ. Энэ нь тэдний хувьд дуртай уран бүтээлч, хамтлаг, кино, цувралтайгаа холбоо тогтоох, өөрийгөө илэрхийлэх нэг хэлбэр болж байгаа аж.
Мөн судалгаагаар Z үеийнхэн амьд тоглолт, арга хэмжээнд оролцохыг илүүд үздэг бөгөөд энэ нь тэдний хувьд нийгэмших, шинэ дурсамж бүтээх, өөрийн сонирхлыг хуваалцах хүмүүстэйгээ уулзах боломж олгодог байна. Дижитал эрин зуунд амьдарч буй залуучууд биет зүйлсэд ийнхүү анхаарал хандуулж байгаа нь сонирхолтой үзэгдэл юм.
Энэхүү судалгаа нь уран бүтээлчид, маркетинг хариуцсан хүмүүс Z үеийнхний сонирхлыг татахын тулд биет бараа бүтээгдэхүүнийг хэрхэн ашиглах талаар үнэтэй мэдээлэл өгч байна. Жишээлбэл, хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэсэн винил цомог, тусгай дизайнтай хувцас, фэнүүдийн бараа бүтээгдэхүүн нь Z үеийнхний дунд эрэлттэй байж болох юм.