Залуу үеийнхний дунд маш их алдартай, виртуал хүүхэлдэйн дүрстэй гишүүдтэй Gorillaz хамтлаг Энэтхэг улсад анх удаа тоглолтоо хийхээр болсон байна. 2027 онд болох уг тоглолтууд Мумбай, Бангалор хотуудад зохион байгуулагдах бөгөөд фенүүд нь тэсэн ядан хүлээж байна.
Gorillaz бол Damon Albarn, Jamie Hewlett нарын 1998 онд үүсгэн байгуулсан Британийн виртуал хамтлаг юм. Тус хамтлаг 2D, Murdoc Niccals, Noodle, Russel Hobbs гэсэн хүүхэлдэйн дүрстэй гишүүдээс бүрддэг бөгөөд тэдний хөгжим нь альтернатив рок, хип хоп, электроник, поп зэрэг олон төрлийг хослуулсан өвөрмөц хэв маягтайгаараа онцлогтой.
Тус хамтлаг нь “Feel Good Inc.”, “Clint Eastwood”, “Dare” зэрэг олон арван хит дуугаараа дэлхий даяар танигдсан. Тэдний уран бүтээл нь зөвхөн хөгжмөөрөө бус, өвөрмөц визуал дүрслэл, хүүхэлдэйн дүрстэй гишүүдээрээ ч залуусын анхаарлыг ихэд татдаг. Иймээс ч Энэтхэгт хийх тоглолт нь тус улсын фенүүдийн хувьд том баяр болох нь дамжиггүй.
Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл удахгүй гарах бөгөөд манай сайтаар дамжуулан хүлээн авч болохыг анхаарна уу.